Wednesday, February 27, 2013


Бүх л мөрөөдөл хаана нэгтэйгээс эхэлдэг
1978 онд мөрөөдөл, шаргуу хөдөлмөр хоёроос өөр зүйлгүй бизнесээ эхлүүлсэн Аризона мужийн Скотсдилд байрладаг Форевер Ливин компани нь өдгөө олон арван эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулдаг олон тэр бум долларын хөрөнгөтэй компани болсон. Өөрийн гэсэн бизнестэй болж, баттай төлөвлөгөөний дагуу ажиллаж ирээдүйд санхүүгийн асуудалдаа санаа зовох зүйлгүй амьдрах боломжийг танд олгож яваа яг л та нарын адил хүмүүс эдгээр амьдралыг тэтгэгч бүтээгдэхүүнүүдийг түгээдэг. Өдгөө 145 гаруй оронд 9.5 сая гаруй дистрибютертэй Форевер Ливин компани нь илүү эрүүл саруул, эд хөрөнгөөр арвин чинээлэг амьдрах амьдралд ганц л тохиох боломжийг олгодог.Олон жилийн турш Рэкс эрүүл бие, эд хөрөнгө хоёрыг зэрэг олж болох арга замыг эрэлхийлсэн боловч олж мэдсэн зүйлдээ сэтгэл дундуур байлаа. Тиймээс тэрээр 1978 онд Аризонагийн Темпэд болсон Форевер Ливин Бүтээгдэхүүний анхны уулзалтанд 43 хүнийг урьж өөрт болон өрөөл бусдад эрүүл саруул бие, санхүүгийн эрх чөлөөг өгч чадах хүн бүрийн хүсэл сонирхолд нийцүүлсэн нэгэн төлөвлөгөөг дэлгэрэнгүй ярьж тайлбарласан.Тэрээр урт удаан эрүүл саруул, сайхан амьдралыг өгч чадах нь батлагдсан өргөн хэрэглээний бүтээгдэхүүнийг олон түмэнд хүргэж, энэ ажил үүргээ хувиараа ч хийж болох нэгэн маш энгийн ажил хэргийн саналыг хамгийн ойр дотны гэр бүл, найз нөхдөдөө тавьсан. Тэрээр зар сурталчилгаанд асар их хэмжээний үргүй зардал гаргадаг уламжлалт сэтгэлгээнээс гажиж, гэр бүл, найз нөхдөдөө эдгээр бүтээгдэхүүнийг таниулж, хүргэх хүсэлтэй хэнийг ч урамшуулдаг ийм л энгийн санааг анх гаргаж ирсэн юм.


Энгийн хэрнээ үнэлгээ өндөртэй бизнес.


Манай бүтээгдэхүүний чанар чансаа, бизнесийн төлөвлөгөөний энгийн байдал нь угтаа хэн ч амьдралаа дээшлүүлэх бүрэн боломжтойд оршиж байгаа юм. Зарим хүмүүс эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүнийг эрж хайх явцдаа манай үйлчлүүлэгчид болж гайхалтай бүтээгдэхүүнийхээ талаарх туршлагаа бусадтай хуваалцдаг бол, зарим нь манай бизнесийн бодит боломж бололцоог олж мэдмэгцээ бизнесийн гараагаа гэрээсээ амжилттай эхлүүлдэг.

Урт насалж, санхүүгийн эрх чөлөөг мэдрэх амьдралын зорилго нэгтэй яг л та нарын адил сая сая хүмүүст Форевер Ливин Бүтээгдэхүүн таны хүсч буй тэр л зүйлийг өгч чадсан учраас энэ бол үнэхээр амжилт дагуулсан бизнес мөн. Бид таны үргэлж хүсч мөрөөддөг амьдралын жолоог танд атгуулж, тэрхүү амьдралаар замнах аргыг зааж өгдөг.

No comments:

Post a Comment